СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Говь-Алтай аймагт газар хөдөлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Говь-Алтай аймгийн Цээл сумын Бүрэнжаргалан багийн “Эрээн нуруу” гэдэг газарт энэ сарын 21-ны өдрийн 05:27 цагт газар хөдөлжээ. 

“Эрээн нуруу” гэдэг газар нь сумын төвөөс урд зүгт 20 км-т /Ө-47023/04//, У-95056/04/// 4.3 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с 05:54 цагт ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна. 

Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын орлогчтой холбогдож тодруулахад тухайн газарт малчид, иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй тухай мэдээлжээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.