СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ч.Хүрэлбаатар: Д.Сумъяабазар Засгийн газрын шийдвэрээс өөр байр суурьтай байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 -АМНАТ-өөс аж ахуйн нэгжүүдийг чөлөөлснөөр төсвийн орлого өдөрт 4.6 тэрбумаар тасарч байна гэж та жиргэсэн. Гэвч УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Д.Сумъяабазар нар төсөвт ямар ч хохирол учраагүй гэж хэлж байна л даа?

-Энэ хүмүүс асуудлаа одоо хүртэл ойлгоогүй л явж байгаа хүмүүс байна. Цэцийн шийдвэр гарснаас хойш буюу аравдугаар сарын 30-аас хойш АМНАТ төлөгдөхгүй байгаа. Татварын ерөнхий газраас надад албан тоотоор тодорхой мэдээлэл ирүүлсэн. Түүнээс үзэхэд өдөрт 4.6 тэрбумын АМНАТ-ийн орлого орохгүй байгаа. Энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар АМНАТ-өөс орж ирэх 69.9 тэрбум төгрөгийн татвар төсөвт орж ирээгүй. Яг энэ хэрээр 2019 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл учирч байна. Энэ бол бодит байдал. Улсын 70 тэрбум төгрөгөөр хохироочихсон асуудал. Үүнтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагад ажил гарна гэж би бодож байгаа.

-Уул уурхайн яам, Сангийн яам хоёр хоорондоо ойлголцохгүй байгаагаас энэ асуудал үүссэн юм биш үү?

-Засгийн газар анхнаасаа нэг байр суурьтай байсан. Өөр байр суурь илэрхийлээд яваад байгаа хүн нь таны хэлээд байгаа тэр сайд. Тэр хүн уг нь долоо хоногийн өмнө Засгийн газрын хурал дээр Засгийн газрын байр суурийг дагана гэдгээ хэлсэн шүү дээ, Д.Сумъяабазар.

-Д.Сумъяабазар сайд АМНАТ-ийг зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий олборлогчоос авах нь зөв. Боловсруулах үйлдвэрээс авах нь буруу гэж үзээд байгаа юм билээ.

-АМНАТ-ийг ашигласан, худалдсан, экспортолсон бүх шатандаа төлнө. Бидний хувьд энэ үндэслэлээ гаргахдаа бусад улс орнуудын туршлагыг судалсан. Харьцуулсан судалгааг хийлгэсэн. Дэлхийд огт байхгүй зүйлийг хийчихээгүй. Манай энэ татвар дэлхийн бусад бүх оронд адилхан үйлчилж байгаа. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.