СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Чойжилсүрэн: “Рио Тинто”-гийнхон Оюутолгойн төслийг цаашид хэрхэх вэ гэж надтай уулзсан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Улсын төсөвт АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-өөс  өдөрт дунджаар 4.6 тэрбум төгрөгийн орлого ордог. Гэвч Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаас хойш буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар төсвийн орлого 69.9 тэрбум төгрөгөөр тасарч, 2019 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахад ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдээд байна. АМНАТ-ийн асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.  

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

-Ашигт малтмалын тухай хуулиар салбарынхаа ашиглалтын бодлогын асуудал болон АМНАТ-ийн асуудлыг зохицуулдаг. Тийм учраас энэ хуультай холбоотой асуудлыг Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шаардлага үүсчихээд байгаа.

-Ашигт малтмалын тухай хуулийн асуудлаар Сангийн яам, Уул уурхайн яам нь өөр өөр байр суурьтай байгаад байна. Засгийн газар дээрээ нэгдэж чадахгүй байгаа нь юутай холбоотой юм бэ?

-УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу Засгийн газраас санал авахгүйгээр энэ асуудлыг УИХ шийдвэрлэх бүрэн боломжтой. Гэхдээ Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэхдээ хоёр яамнаас хоёулангаас санал авсан. УИХ шийдвэр гаргахын тулд энэ хоёр яам ч гэлтгүй оролцогчдоос бүгдэнгээс нь санал авах шаардлагатай.

-АМНАТ-ийн зарим заалтыг түдгэлзүүлсэн ҮХЦ-ийн шийдвэр хэзээ гарсан бэ? Түдгэлзүүлснээс хойш төсвийн орлого хэдэн төгрөгөөр тасарсан бэ?

- Цэцийн шийдвэр аравдугаар сарын 31-ний өдөр гарсан билүү дээ. Энэ шийдвэр гарснаас хойш 20-оод хонож байна. Яг тийм судалгаа байхгүй.

-УИХ-ын гишүүдийг уул уурхайн компаниуд лоббидож байна уу?

-Янз бүрийн юм алга л байна одоохондоо.

-Рио Тинтогийнхон ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотойгоор гишүүдтэй ганцаарчилсан уулзалт хийх хүсэлтэй тавьж байгаа гэсэн мэдээлэл байна. Танд тийм санал тавьсан уу?

-Одоогоос гурав дөрвөн сарын өмнө уулзсан. Тэр талаар санал солилцсон. Ордны нэг давхарт уулзсан.

-Тэр уулзалтын үеэр танд ямар санал тавьсан бэ?

-Оюутолгойн төслийг цаашид хэрхэх вэ гэдэг асуудлаар надтай уулзаж ярилцсан. Хурлын протокол нь тамгын газар дээр байгаа байх.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.