СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Э.Эрдэнэжамъян: ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Рио Тинто”-гийн хүн гэдгээ өчигдөр баталлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.

МАХН-ын гишүүн Э.Эрдэнэжамъян:

. Үүгээрээ тэрбээр Рио Тинтогийн хүн гэдгээ өчигдөр баталлаа. Монголын ард түмний эрх ашиг хөндөгдөж байхад цээжээрээ хамгаална гэж ярьж байгаа нь Рио Тинтогийн суурин тагнуулч гэдгээ баталлаа. Иймд Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулахыг шаардаж байна гэв.

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар:

Урвагчид ил болж, үнэнд гүйцэгдэж байна. Баялгаа өгөөд эргээд авч байгаа шанд нь өнөөдөр Монголд гурван хүний нэг нь ажилгүй байна. Рио Тинтогийн улаан хамгаалагчид хүчтэй байсан ч одоо цаг нь дууслаа. .

Дубайн гэрээг сайжруулъя, Монголын ард түмэнд ашигтай байлгая, хэлэлцээрийн ширээнд сууя гэсэн гурван хувилбарыг л МАХН-аас дэвшүүлж байгаа юм.

Монголын талын 34 хувийг зарахаар болвол ул суурьтай судлах хэрэгтэй. Заавал яагаад өөрсдийнхөө хувийг зарах ёстой гэж. 66 хувийг нь худалдаж авч яагаад болохгүй гэж. Бидэнд гарц гаргалгаа байна. Зүгээр л бидэнтэй хэлэлцээрийн ширээнд суухыг шаардаж байна гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.