Дэлхийн шилдэг хайлтын систем Google улс төрийн кампанит ажил, сурталчилгаа, улс төрийн холбогдолтой гэж үзсэн үйл ажиллагааг дэлхий даяар хорихоо мэдэгдсэн байна. Уг шийдвэр нь Google хайлтын системээс гадна YouTube сувагт ч бас хамааралтай ажээ.
Улс төрийн сурталчилгаанаас татгалзсан кампанит ажил долоо хоногийн дараа Их Британи улсаас эхлэх юм байна. Ингэснээр Google нь Facebook, Twitter зэрэг олон нийтийн цахим сүлжээнүүдийн адил улс төрийн сурталчилгаанаас татгалзаж буй цахим орчинд нэгдэж байгаа юм.
"Улс төрийн хамааралтай холбоо харилцаанаас татгалзаж байгаа нь ардчилсан үзлийн чухал хэсэг гэж" Google Ads-ын бүтээгдэхүүн хариуцсан хэлтсийн дарга Скотт Спенсер мэдэгджээ. Хэрэглэгчийн үндсэн мэдээлэл дээр суурилан улс төрийн кампанит ажил, сурталчилгааг хязгаарлах ажил энэ оны эцсийн байдлаар Европын орнуудад, 2020 оны эхээр дэлхийн бусад орнуудад хэрэгжих юм байна.
Улс төрийн зорилготой сурталчилгаа Google-ын 2018 оны 116 тэрбум ам.долларын орлогын багахан хувийг эзэлж байгаа тул алдагдал их биш гарна гэж эх сурвалжууд дурджээ.
Эх сурвалж: www.bbc.com