СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Малчид тулгараад байгаа бэрхшээлээ ийнхүү ярьж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

"Чинээлэг малчин бойжуулах төв" ТББ-гаас малчдын амьдрал хэцүү, малаа борлуулах боломжийг төр засаг хааж боогдуулж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэд хэлэхдээ "Бэлчээр доройтож, мал идэх өвсгүй, хэдэн малаа туусан хаачихаа мэдэхгүй малчид байна. . Нэгнийгээ хөнөөсөн аймшигтай хэрэг гарад байна. Засгийн газар, Ч.Улаан сайд мах экспортод квот тавьж хориг тавьсан. Нэг талаараа махны үнэ өсгөхгүй байгаа ч үүний цаана өөрсдийнхөө булхайтай бизнесийг хийж байна.

Махаа зарах гэхээр авах хүн байхгүй, авч байсан хүмүүсийг нь мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харьяатынхан хөөж туугаад явуулчихсан.

Мах комбинатуудыг өөрсдийн хамаарал бүхий нэрээр 4-5 компанид квот олгож бусдад олгохгүй, худалдаачдыг хохироож байна. Гадаад харилцааны бодлогын хувьд мах авах талаар хөршүүддээ санал тавьж ажил хэрэг болгоод эхэлж байтал өөрсдөдөө ашигтай хэлбэрээр шийдчихээд байна. 

"Малчдын хөдөлмөрийг шулж, нөөцийн мах бэлтгэдэг нэртэй хэдхэн халаасны компанидаа давуу эрх олгодог ХХААХҮЯ малчдад хэрэггүй. .

Өнөөдөр махны үнэ нэмэгдэхээр малчдын махыг хямдруулах талаар ярьдаг ч үнэ өсгөж байгаа ченжүүд болон супермаркетуудын талаар төр засаг болон ард иргэд ярьдаггүй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.