Могой гэгч амьтан Дунд Юрийн галавын үед буюу 163-174 сая жилийн өмнө хөлтэй байсан ч түүнээс хойш хэрхэн хувьсаж өөрчлөгдөн, өнөөдрийн төрхөө олсныг эрдэмтэд төдийлөн баримттайгаар судалж, нэгдсэн дүгнэлтэд хүрч амжаагүй байдаг.
Харин саяхын олдсон эртний могойн араг яс зарим таамгийг тайлахад тусалжээ. Могой эрдэмтдийн тооцоолж байснаас илүү удаан хугацаанд сүүлэндээ хөлтэй байсан тухай Science Advances сэтгүүлд нийтэлсэн байна. 70 сая жилийн өмна амьдарч байсан Нажаш рионегрина могойн найман үетэй үлдвэрийг Аргентин улсын Патагониагийн хойд нутгаас олжээ.
Уг үлдвэрийг судлахад эртний могой одоогийнхоос илүү том биетэй, гүрвэлтэй илүү төстэй шанаархаг, том амтай байсан гэдгийг олж мэдсэн байна. Мөн Нажаш могой нь 70 сая жилийн өмнө хойд сүүлэндээ хөлтэй байсан нь одоо байгаагаас илүү хэрэгцээтэй, тулгууртай байсан байж болзошгүй гэсэн таамгийг судлаачид дэвшүүлжээ.
Шинэ олдвор амьтан судлаачдын 160 жилийн турш төөрөгдөж байсан асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам боллоо гэж Альбертагийн их сургуулийн профессор Майкл Калдвелл хэжээ. Могой хойд хөлнөөс гадна урд хоёр хөлөө гээсэн хугацаа, хувьсал өөрчлөлт, биеийн бүтцийг илүү нарийн судлах боломж нээгдэж байна хэмээн тэрээр нэмж ярьжээ.
Эх сурвалж: www.cnn.com