СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Аун Сан Су Чи геноцидын эсрэг шүүх хуралд Засгийн газраа хамгаална

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Гаагийн олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүх Гамби улсын гаргасан 46 хуудас бүхий гомдлын дагуу Мьянмар улсын Засгийн газар Рохинжа исламчуудын эсрэг үй олноор хомроголон устгах гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзсэн билээ. Ирэх сард байна.

Тэрээр нэгэн цагт Мьянмар улсад ардчиллыг дэмжин, иргэний эрхийг хамгаалж, гэрийн хорионд олон жилийг өнгөрөөн, Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан дэлхийд танигдсан эмэгтэй билээ. Тус улсын үндэсний цөөнх гэгддэг Рохинжа исламчуудын эсрэг эрх баригчид зэвсэг барьсанд Аун Сан Су Чи ам нээлгүй үлдсэнд олон улсын ажиглагчид шүүмжтэй хандаж байсан юм.

Баруун Африкийн жижиг улс Гамбийн эрх баригчдын олон улсын шүүхэд гаргасан гомдлоор Мьянмарын Засгийн газар исламын шашинтай иргэдийг үгүй хийхийн тулд тэдний эсрэг геноцидын гэмт хэрэг, хүчирхийлэл, овог аймгийг мөхөөх үйлдлүүдийг зохион байгуулсан гэжээ. .

Гаагийн олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүхэд эхний хурал 12 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд болох юм.

1991 онд улсынхаа сөрөг хүчнийг төлөөлж, гэрийн хорионд байхдаа Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Аун Сан Су Чигийн Ардчиллын төлөөх Үндэсний лиг нам 2015 оны сонгуулиар түүхэн ялалт байгуулж сөрөг хүчин бус эрх баригч нам болсон билээ.

 

Эх сурвалж: www.cnn.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.