Шинэ Зеландын Крайстчөрч хотын нисэх буудалд нислэгээ хүлээн зогсож байсан онгоцны хажууханд аянга цахилгаан цахиж буй мөчийг гэрэл зургийн дуранд буулгасан байна. Эйрбус 380 загварын онгоцны дэргэд аянга бууж буй зургийг Гарден Сити нисдэг тэрэгний нисгэгч авчээ.
Эмиртийн нислэгийн компанийн онгоц цаг агаарын онц үзэгдэл, салхи шуурга өнгөрөхийг хүлээж байсан тухай нисэх буудлын Facebook хуудсанд нийтэлсэн байна. Шинэ Зеландын Крайстчөрч хотын орчимд өндөг шиг том хэмжээтэй мөндөр орж, хүчтэй шуурснаас анхааруулах дохио өгч зарим нислэгүүд түр саатжээ.
Тус улсын цаг уурын судалгааны газраас хоёр цаг орчмын дотор бүс нутагт 700 орчим аянга цахисныг бүртгэсэн тухай мэдээлсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com