СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-11-21

Ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарын асуудлыг УИХ өнөөдөр шийднэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

“Саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан.

Тухайн үед СЗХ-ны дарга С.Даваасүрэн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өчигдөр орой УИХ-ын даргад ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ажээ. 

Өнөөдөр тэднийг чөлөөлж, томилох эрхтэй УИХ-аар оруулж, асуудлыг шийднэ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

/2019.11.21-22-ны Пүрэв, Баасан гарагт 10 цагаас/

1.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /үргэлжилнэ/;

2.“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3.Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал /үргэлжилнэ/;

4.Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудал;

5.“Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

6.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.