СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-11-20

Хууль бус хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 6 иргэнийг албадан гаргажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Хөвсгөл аймагт хууль бус хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 6 иргэнийг албадан гаргаж Монгол Улсад 3 жил орохыг хориглон хар тамга дарсан гэдгийг Гадаадын иргэн харъяатын газрын Хөвсгөл аймаг дахь төлөөлөгч Д.Баасандулам мэдээллээ.

. Гадаадын иргэдийн дотор Америкийн 26, Бельгийн вант улсын 2, Солонгосын 6, Францын 1, БНХАУ-ын 4, Германы 3, харъяалалгүй 1 иргэн байгаа юм байна. Хамгийн ихээр оршин сууж буй америк иргэдийн дотор Энх тайвны корпусын 7 ажилтан бусад нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид болон хувийн хэргээр гэр бүлээрээ оршин сууж байгаа гэнэ.

Мөн энэ онд БНХАУ-ын 20 орчим иргэн Хөвсгөл аймагт хөдөлмөрлөх эрхийн визээр ирж ажиллаад буцсан бөгөөд тус аймагт ирж буй гадаадын иргэдэд Гадаадын иргэн харъяатын газрын Хөвсгөл аймаг дахь төлөөлөгч тогтмол хяналт тавин ажиллаж байгаа гэдгийг хэлж байлаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.