СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зөвхөн ганцаараа ирсэн хүнд үйлчилнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Японы нийслэл Токио хот шигүү оршин суугчтайн дээр аялагч жуулчдыг гайхшруулсан сонин содон үйлчилгээ ихтэй. Тэдгээрийн нэг нь Шинжуку дүүрэгт байдаг Хитори цэнгээний газар юм.

Хитори цэнгээний газарт нийтийн талбай байхгүй зөвхөн өөр өөр үйлчлүүлэгчдэд зориулсан босоо тасалгаанууд бий. .

Уг цэнгээний газар 2018 оны зургадугаар сард нээгджээ. Нийт 17 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадалтай байна. Хэрэв зочид ганцаардвал өөртэй нь адил ганцаараа ирсэн бусад үйлчлүүлэгчидтэй эелдгээр яриа өдөхийг зөвшөөрдөг аж.

Уух юмны цэс нь Токиод үнэтэйд тооцогддог. Шар айраг, коктейл зэрэг уух зүйлс бүгд 1,000 иен буюу ойролцоогоор 10 ам.доллар байдаг ба эрчүүд тухайн өдрийн үйлчлүүлж буй цагаас хамаарч 500-3,000 иений тасалбар авдаг байна. Харин эмэгтэйчүүд орж үйлчлүүлэхэд тасалбар авах шаардлагагүй.

 

 

Бусад цэнгээний газар, зоогийн газартай адил гал тогоогүй учир хооллох гэж Хиториг зорих хэрэггүй. Харин эелдэг нөхөрсөг харилцааг эндэхийг бартэндер санал болгодог аж.

 

Эх сурвалж: www.cnn.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.