СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Х.Болорчулуун: Би Ц.Нямдоржийг сүйдтэй хохирохоор "зодоогүй"

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

УИХ дахь МАН-ын бүлэг арваннэгдүгээр сарын 17-нд хаалттайгаар хуралдсан.   Тэд “Дубайн гэрээ” буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах эсэх талаар ярилцжээ. Гэвч тодорхой шийдэлд хүрээгүй бөөн хэрүүл зодоон болж, хурал нь өндөрлөсөн байна. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар маргалдаж, улмаар заамдалцаж авсан аж. Тэр хоёрыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн А.Сүхбат нар салгаж хуралдаан өндөрлөжээ.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас тодрууллаа.

Тэрээр "Энэ асуудлыг манай намын бүлэг хаалттайгаар хэлэлцсэн нь үнэн. Энэ гэрээг сайжруулах битгий хэл үг дурдаад ч хэрэггүй гэсэн үзэл бодолтой гишүүд байдаг. 2008-2012 оны парламентэд суусан гишүүд л дээ. Тэдний нэг нь Ц.Нямдорж.  Оюутолгойн гэрээ ямар муу гэрээ болсныг бүгд мэдэж байгаа. Алдагдалыг ирээдүйд шилжүүлэх нөхцөл бий болгосон. 2009-1-8-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 5-ын 5-д ганцхан өгүүлбэр нэмээд Оюутолгойн гэрээний 34 хувийг үнэгүй авах байсан нөхцлийг үнэтэй авах болгож өөрчилсөн. Ц.Нямдорж энэ үед хууль зүйн сайд байсан. Би хардах эрхтэй. Сайд байсан хүн мэдэхгүй байна гэж байхгүй.

Мөн ганц С.Баярцогт гэдэг хүн энэ гэрээг хийгээгүй. МАНАН бүлэглэл хамтарч хийсэн нь тодорхой" гэлээ.

-Та Ц.Нямдоржийн сайдын биед хүрсэн нь үнэн үү?

-Бид хоёр үзэл бодлын зөрүүнээс болж хүчтэй маргалдсан нь үнэн. Гэхдээ би хүн хохирохоор биед нь хүрсэн асуудал байхгүй.

-Ц.Нямдорж сайд юу гэсэн бэ?

-Оюутолгойг улаан хамгаалагчдийн нэг учраас элдэв үгээр дайрч давшилсан.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.