СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ агаарын чанарыг сайжруулснаар олон зуун мянган хүний амь насыг аварчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

БНХАУ агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлдэг улс орнуудын нэг юм. Гэвч тус улс агаарын чанарыг сайжруулж, бохирдлыг бууруулах бодлого хэрэгжүүлснээр нэг жилд л гэхэд олон зуун мянган хүний амь насыг аварч чадсаныг шинээр хийсэн судалгаагаар харуулжээ.

АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар БНХАУ аж үйлдвэрийн бохирдлыг бууруулж, түлшний хэрэглээг сайжруулах арга хэмжээнүүдийг эрчимтэйгээр хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн байна. Хятадын судлаачид, эрдэмтэд хамтран 2013-2017 оны хооронд гарсан үр дүнг харьцуулжээ.

Агаарын чанарын үзүүлэлтийг харуулдаг РМ2,5 элемент хүний цусанд бага хэмжээтэйгээр холилдоход хорт хавдар, харвалт, зүрхний шигдээсээр өвчлөх үндэс суурь болдог байна.

Хятадын Засгийн газар 2008 оноос агаарын чанарыг сайжруулахад эрчимтэйгээр анхаарал хандуулж эхэлжээ.. Үүнээс хойш 2017 оныг хүртэл зөвхөн нийслэл хотоос гадна бусад нутаг дэвсгэрт энэ үзүүлэлт эрс буурсан байна. Үүнд дулааны цахилгаан станцуудад шинэ стандарт тогтоож, хуучин үйлдвэрүүдийг шинэчлэх, тээврийн хэрэгслүүдийн хяналтыг сайжруулах зэрэг хэд хэдэн арга хэмжээ, хүчин зүйл нөлөөлжээ.

Бээжин хот Азийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын жагсаалтаас гарч, Хятадын бусад хотуудад бохирдлын хэмжээ 10 хувиар буурсан байна.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.