СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Талибанд барьцаалагдсан эрдэмтдийг хоригдлуудаар солилцжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Афганистан дахь Талибаны зэвсэгт бүлэг Америк болон Австрали улсуудын хоёр профессор эрдэмтнийг 2016 оноос хойш барьцаанд байлгасан юм. Эдгээр эрдэмтдийг Талибаны гурван хоригдлоор солилцож сулласан байна.

АНУ-ын эрдэмтэн Кэвин Кинг, Австралийн эрдэмтэн Тимоти Вийкс нар гурван жилийн дараа зэвсэгт этгээдүүдийн гараас эсэн мэнд суллагджээ. .

Хорих газраас суллагдсан Талибаны гурван хоригдол Катарт иржээ. Тэдний дунд Хаккани зэвсэгт бүлгийг санхүүжүүлэгч, толгойлогчдын нэг Анас Хаккани болон бүлгийн дээд эрх мэдэлтэй хоёр командлагч багтсан байна. Катар дахь Талибаны улс төрийн үйл ажиллагааг удирдан явуулдаг байранд Анас Хакканигийн ууган ах, Талибаны дэд удирдагч Сиражуддин байрлаж байгаа юм.

 

 

Афганистаны Засгийн газар энэ удаагийн алхам Талибанчуудтай гэрээ хэлэлцээрээ дахин сэргээх оролдлогыг эхлүүллээ хэмээн мэдэгджээ. .

Талибаны зүгээс солилцоо амжилттай хэрэгжсэнийг мэдэгджээ.

 

Эх сурвалж: www.bbc.com 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.