Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл төрийн албаны шалгалтыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтанд 8891 иргэн оролцохоор бүртгүүлсний 7616 иргэн шалгалтанд орсон байна. Үүнээс 1588 иргэн эхний шалгалтанд тэнцсэн байна. Өчигдөр/2019.11.19/ Монгол хэл, бичгийн шалгалтыг зохион байгуулсан бол өнөөдөр
Төрийн албаны шалгалтад орох иргэдийн тоо өссөн ч шалгуулагчид түүх, монгол хэл бичгээ сайн мэддэг байх хэрэгтэйг Төрийн албаны зөвлөлөөс онцолжээ. Төрийн албанд ажиллах хүсэлтэй залуусыг хууль, компьютерийн мэдлэг, түүх, монгол хэл бичгийн зэрэг олон мэдлэгийг суурь болгон шалгадаг байна.
Монгол хэл, бичгийн шалгалтанд 20 ба түүнээс дээш оноо авч дараагийн шалгалтанд орох эрхтэй болно. Төрийн албаны шалгалтанд тэнцсэн иргэд гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгддэг байна.