СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-11-20

Х.Болорчулуун Ц.Нямдорж нар маргаж, нэгнээ боож унагахад хүрчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Т.САЙХАН

УИХ дахь МАН-ын бүлэг арваннэгдүгээр сарын 17-нд хаалттайгаар хуралдсан.   Тэд “Дубайн гэрээ” буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах эсэх талаар ярилцжээ. Гэвч тодорхой шийдэлд хүрээгүй бөөн хэрүүл зодоон болж, хурал нь өндөрлөсөн байна. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар маргалдаж, улмаар заамдалцаж авсан сурагтай.   ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Дубайн гэрээ”-тэй холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлэхдээ эдийн засгийн үр дагавартай холбон тайлбарласан.

Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун түүнийг ““Рио Тинто”-гийн талд байнга зогсдог” хэмээн шүүмжилжээ. Энэ маргаанаас үүдэн Ц.Нямдорж сайд УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг “Олон жил шантааж хийж амьдарлаа, одоо боль” гэснээс болж, Х.Болорчулуун гишүүн Ц.Нямдорж сайдыг заамдан авч, хоолойг нь боож, түлхсэн байна.

Маргалдаж, муудалцан заамдалцахдаа хүрсэн тэр хоёрыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн А.Сүхбат нар салгаж хуралдаан өндөрлөжээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.