СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Онгоцоор нисч буй бүдүүлэг зорчигчдын тоо өсчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Урт хугацаанд хуурай газраас тасарч, зай талбай багатай төмөр хүлэгт зорчиход зорчигчдын болоод багийнхны аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаалах нь нэн түрүүний асуудал юм. Гэвч зарим зорчигчид нислэгийн үеэр бусдадаа түвэг удах, бүдүүлэг зан авир гарган, нислэгийн багийнхны шаардлагыг биелүүлэхгүй байх тохиолдол бий. Энэ нь бусад зорчигчдыг тавгүйтүүлж, улмаар тэдний аюулгүй байдалд халдах хүртэл нөхцөл байдлыг үүсгэдэг.

Онгоцны үйлчлэгчтэй маргах, түүний шаардлагыг үл биелүүлэх, суухаас татгалзах, бусад зорчигчид саад учруулах, аваарын гарцыг онгойлгохыг завдах зэрэг нь бүдүүлэг зорчигчдын гаргадаг таагүй зан авир юм. Энэ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, онгоцонд нисэхээс айдаг айдас, сэтгэцийн эрүүл мэндийн байдал, аялагчийн хувийн асуудал зэрэг олон талын бэрхшээлээс үүдэлтэй байна.

Олон улсын агаарын тээврийн холбооны статистик судалгаагаар онгоцны бүдүүлэг зорчигчдын тоо ойрын жилүүдэд нэмэгджээ. Тус холбоо нь онгоцны зорчигчдын зан төлвийн судалгааг 2007 оноос хойш хийж байна. .

Зорчигчид өөрт төрсөн айдсаа дарах, аль эсвэл нислэгийг богино хугацаанд хөгжилтэйгээр туулахын тулд согтууруулах ундаа хэрэглэх нь нөхцөл байдлыг дордуулдаг тухай судалгаанд бичсэн байна. Мөн сэтгэл санааны байдал, нислэгээс үүдсэн дарамт зэрэг нь тухайн зорчигчийг онгоцны үйлчлэгчийн зааврыг дагахаас татгалзах, эсэргүүцэл үзүүлэх хүртэл үйлдэл гаргахад нөлөөлдөг гэжээ.

Судалгааг 80 гаруй нислэгийн компанийн 900,000 орчим нислэгийн мэдээллээс харгалзан хийсэн байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.