“Амьдралыг өөрчлөх эмх цэгц” ... Энэ бол Японы зохиолч Мари Кондогийн хамгийн олон хувь зарагдсан, дэлхийн уншигчдад танигдсан, олон сая хүний амьдралыг өөрчилсөн номын нэр юм. Уг номондоо гэрт тань хэрэггүй хог новш байвал бүгдийг хаяж цэгцэлснээр зөвхөн орон гэр биш өөрийгөө ч өөрчилж чадахыг сургадаг.
Хог новшоо хаяхыг зөвлөж байсан Мари Кондо энэ удаад эсрэгээрээ тэдгээрийг худалдаж авахыг санал болгож байна хэмээн эх сурвалжууд бичжээ. Нетфликсийн “Мари Кондотой эмхэлцгээе” цувралын од өөрийн KonMari.com цахим хуудсандаа онлайн дэлгүүртэй болсон байна.
Энд зарагдаж байгаа зуу гаруй төрлийн бүтээгдэхүүн таны гэрт новш болох бус танд аз жаргалыг бэлэглэнэ гэжээ. Хэрэв таны дуртай аяга байвал нэг их хэрэг болохгүй ч түүнийг заавал хаях шаардлагагүй тухай Мари Кондо энэ удаад ярьсан байна.
Түүний онлайн худалдааны хуудсанд байгаа гэр ахуйн бараа бүтээгдэхүүнүүд 8-200 гаруй ам.долларын үнэтэй аж. Хамгийн хямд нь найман ам.долларын үнэтэй савх байгаа бол хамгийн үнэтэй нь 275 ам.долларын галын өрөөний халбага сэрээ тогтоогч гуулин хэрэгсэл байгаа юм.
Мөн арьсан углааш, цэцгийн баглаа, шанага, лаа, тууз, тос арилгагч зэрэг Токиод үйлдвэрлэсэн гар урлалууд ч багтжээ. Зөвхөн АНУ-д хүргэлттэй ба үнэртэн, угаалгын өрөө, ном, хоол хийх ба гал тогоо, чимэглэл болон зочны өрөө, ширээний чимэглэл, эмх цэгц ба зохион байгуулалт гэсэн долоон төрөлд бараа бүтээгдэхүүнээ ангилжээ.
Мари Кондо цахим хуудсандаа хүргэлттэй онлайн дэлгүүрээ даваа гарагт нээсэн тухай Wall Streer Journel сэтгүүлд нийтэлсэн байна. Сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр “би хүмүүсийг ямар нэг зүйл худалдаж авахыг санал болгоогүй. Хамгийн гол нь танд таалагдсан, таныг жаргалтай болгож чадаж байгаа эд зүйлсээр өөрийгөө хүрээлүүлэхийг санал болгосон юм” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: www.cnn.com