Нигерийн Лагос хотод сургуулийн эсрэг талын байшинг хамгаалуулахаар авчирсан байсан арсланг сурагчдын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс холдуулжээ.
Эрх баригчид өнгөрсөн баасан гарагт уг байшингаас хоёр настай арсланг олсон байна. Үүрэг гүйцэтгэгч хүчний байгууллага арсланг Богиже Ому амьтны хүрээлэн рүү зөөжээ.
Ойр орчмын оршин суугчдын өгсөн гомдол, хүсэлтийн дагуу Лагосын хүрээлэн буй орчныг хамгаалах газар энэ талаар эрх баригчдад мэдээлсэн байна. Байшингийн өөдөөс харж байрладаг дунд сургуулийн ажилтнууд хүүхдүүдийн аюулгүй байдалд санаа зовж байсан гэжээ.
Арсланг тэжээж байшингаа хамгаалуулж байсан этгээдийг илрүүлсэн ба тэрээр ойролцоогоор хоёр сарын өмнө түүнийг байшиндаа авчирсан гэж ярьсан байна.
Эх сурвалж: www.bbc.com