СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-11-19

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам барих мөнгийг АХБ-аас бус ЕСБХБ-аас зээлэхээр болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2019-11-19/ хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэжээ

Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болжээ.

Өмнө нь Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,11 километр авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх тухай Засгийн газрын шийдвэр гарсан билээ. Үүний дагуу одоо ашиглаж буй хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан. 

Тэгвэл тус замын хөрөнгө оруулалтыг өөрчилж Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлээр барихаар болж өөрчлөгджээ. 

“Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон баталсан бөгөөд Улаанбаатар-Дархан чиглэлд нэмэлт хоёр эгнээ бүхий 202 км хатуу хучилттай зам шинээр барихаар Засгийн газар 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэрлэжээ.

137 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл нь 18 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1% байх юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас энэ талаар тодруулга авахыг хүссэн ч Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгөхгүй хэмээлээ.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.