СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Улс төрийн 28 нам нэгдэж ажиллахаар болжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Монголын улс төрийн намууд түүхэндээ анх удаа "Эв нэгдлийн төлөө" түншлэлийг бий болгохоор хамтарч ажиллахаар болжээ.
Манай улсад улс төрийн 35 нам албан ёсоор бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байна..

Уг зөвлөгөөнөөр өнгөрсөн 30 жилийн Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийж, ирээдүйн 30 жилийн улс төр, нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөв хандлага ямар байх ёстой тухай нэгдсэн бодлогын хэлэлцүүлэг хийх гэнэ. 


Монгол улсыг доройтуулсан хоёр том намын эсрэг монголын улс төрийн намууд нэгдэн ажиллахаар болно. Улс төрийн намууд Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, үндэснийхээ язгуур эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо шударга ёс, хүний эрхийг дээдэлсэн хүмүүнлэг, аз жаргалтай нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон тунхаг гаргах болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.