Америкийн телевизийн реалити шоуны од Кайли Женнер өөрийн хүч хөдөлмөрөөр тэрбумтнуудын эгнээнд багтсан хамгийн залуу бизнес эрхлэгч босс эмэгтэй билээ. Түүний үүсгэн байгуулсан Кайли Косметикс гоо сайхны брэндийн 51 хувийн хувьцааг CoverGirl-ыг эзэмшдэг Коти компани 600 сая ам.доллараар худалдаж авахаар болжээ.
Кайли Женнерийн Кайли Косметикс болон Кайли Скин брэндийг 1,2 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэйд тооцож Форбес сэтгүүлээс түүнийг хамгийн залуу тэрбумтан эмэгтэй болохыг зарлаж байсан юм.
Кардашианы гэр бүлийн залуу бизнес эрхлэгч Кайли хувьцааныхаа дийлэнхийг худалдсанаар өөрийн брэндийг дэлхийд гаргах чухал алхам хийлээ гэж үзсэн байна. Гэрээ хэлэлцээр ирэх оны эхэнд бүрэн гүйцэд батлагдаж хэрэгжиж эхлэхээр төлөвлөжээ. 22 настай тэрбумтан брэндийн нүүр царай хэвээр үлдэнэ гэжээ.
Уг компаниа тэрээр 2015 онд үүсгэн байгуулж олон нийтийн цахим сүлжээн дэх олон зуун сая дагагчдаа сурталчилж эхэлсэн юм.
Котигийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Петр Харф Кайли бол орчин цагийн шилдэг од, гоо сайхны бүтээгдэхүүний тал дээр гайхалтай мэдрэмжтэй хэмээн сайшаан магтсан байна.
Дашрамд дурдахад нэг ч мөнгө гэр бүлээсээ өвлөж аваагүй өөрийн хүч хөдөлмөрөөр ирээдүйгээ бүтээсэн гэж ярьдаг Кайлигийн Инстаграм хуудсыг л гэхэд 151 сая хүн дагадаг ажээ.
Кайли Косметиксын 51 хувийг худалдаж авсан Коти компани CoverGirl-с гадна Burberry, Hugo Boss зэрэг дэлхийн алдартай брэндүүдийг эзэмшдэг.
Эх сурвалж: www.bbc.com