"Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо”-ны тэргүүн Д.Хүрэлбаатар өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа
Тэрбээр "Их эзэн Чингис хааны онгон Хэнтий аймагт хадгалагддаг бөгөөд үүнийг хамгаалагч нар хамгаалдаг. Гэтэл Засгийн газраас Чингис хааны онгоныг хуурамчаар Хэнтий аймагт байгуулахаар төсөв мөнгө гаргаж байна.
Манай нийгэмлэг жил гаруй хугацаанд Засгийн газарт Чингисийн онгон байгаа газрыг тусгай хамгаалтад авч хамгаалах, жинхэнэ онгонтой адилхан онгоныг өөр газар байгуулах саналыг удаа дараа хүргүүлсэн ч хариу өгөөгүй.
Тэгсэн мөртлөө Хэнтий аймагт аялал жуучлалын бүс байгуулан Чингис хааны онгоныг бүтээнэ гэж ярьж байна. Тус аймагт байрлах онгоны эргэн тойронд ямар нэгэн бүтээн байгуулалт хийж болохгүй учир нь ариун дагшин газар учраас дуу чимээ гаргаж болохгүй.
Надад бол цуглуулсан материал байгаа. Хэвлэлийн бага хурлаар зарлах боломжгүй. Чингисийн онгон бол ард түмний өмч гэтэл нэг нам, засаг өөрийн юм шиг дураараа бүтээн байгуулалт хийж болохгүй. Ард түмний санаа бодол, Чингисийн онгоны судалдаг хүмүүсийн санаа бодлыг асуух хэрэгтэй" гэлээ.