СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөргүүрт амиа алдсан Вьетнам иргэдийн цогцосыг ЗГ-ын зээлээр авчирна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Вьетнам улсын 39 иргэн хилийн чанадыг зорьж сайхан амьдрал эрэлхийлэхээр аян замдаа гарсан боловч хөргүүр чингэлэгт харамсалтайгаар хөлдөж амиа алдсаныг Английн Эссекс хотын цагдаа нар илрүүлсэн юм. Тэгвэл эдгээр амиа алдсан хохирогчдын цогцосыг эх нутаг руу нь буцаахад ар гэрийнхэнд нь их хэмжээний зардал шаардлагатай тул боломжгүй гэр бүлүүдэд Вьетнамын Засгийн газар зээл олгохоор болжээ.

Засгийн газраас олгосон зээлээр хохирогчийн цогцосыг авчрах болсонд санал нэг гэр бүлүүд байгаа ч зарим нь хэдийнээ их хэмжээний өр зээл тавьж Их Британи руу гэр бүлийн гишүүнээ явуулсан тул эргэж авчрахдаа дахин зээл авч чадах эсэх нь эргэлзээтэй гэдгийг хэлж байна.

Тэдгээр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд зориулж цогцосыг нь буцааж авчрахад хөнгөлөлт үзүүлж 66 сая донг буюу 2,200 фунт стерлинг /2,840 ам.доллар/ болгон хямдруулжээ. Харин Их Британид чандарлуулсан тохиолдолд буцааж авчрахад 44 сая донг болох юм байна. Гэвч .

 

 

Лондон дахь Вьетнамын элчин сайдын яамнаас хохирогдчын ар гэрийнхэнд тусалж, цогцосуудыг буцаахад тусламж дэмжлэг үзүүлэхийн тулд Засгийн газартай хамтран ажиллаж байна гэжээ. Вьетнам улсын 39 иргэнийг авч явсан ачааны машины хоёр жолоочийг үй олноор нь хүний амь нас хөнөөсөн хэрэгт яллаж байгаа бол хэрэгт холбогдолтой бусад хүмүүсийг хорьж саатуулсан байгаа юм.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.