СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагдаагийн байгууллагад цахим гэмт хэрэгтэй тэмцэх хүч байна уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

-Төв аппаратад биш төрийн нэгж дээр амьдрал буцалдаг юм-

Нэг л мэдэхэд хакердуулсан, цахимаар залилуулсан хэргийн хохирогчид Монголоор дүүрлээ. Цахим орчинд идэвхтэй хүн бүр л “Фэйсбүүк чатаар мөнгө гуйхгүй шүү” гэсэн сэрэмжлүүлгийг нүүр номонд нийтэлдэг болов. Мөн оюутан сурагчид интернэт кафед ороод фэйсбүүкээ нээлттэй орхидог, ухаалаг утсаа алдлаа гэхэд нүүр ном нь автомат тохиргоотой байдаг гэхчлэн алхам тутамдаа хохирогч болох эрсдэл хүлээж байгаа нь цахимаар үйлдэгддэг залилах гэмт хэрэг газар авсны тод илрэл.

Нэг ёсондоо. Гэтэл сайд дарга нар сэтгүүлчдийн өмнө бол “Тэмцэнэ, төсөвлөнө, төрийн албан хаагчдаа сургаж мэргэшүүлнэ” гэдэг ч хачир дээрээ амьдрал хаана буцалж байгааг анхаардаггүй.

Цахим гэмт хэрэг гэдэг өргөн хүрээний ойлголт. Мэргэжлийн хэллэгээр бол хортой программ ашиглаж хакердаагүй бол тэр үйлдэл цахим гэмт хэрэг биш. Прокурор “даалгаагүй” л бол цагдаагийн байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бараг хамаарахгүй. Харин олон нийтийн цахим гэмт хэрэг гэсэн ойлголт буюу хэн нэгний фэйсбүүкээр нэвтэрч хувийн мэдээллийг судалж ойр дотны хүмүүс рүү чат бичиж мөнгө зээлснийг залилан гэж байгаа юм.

Гэхдээ үйлдэл нь ямар байснаас шалтгаалаад цахим гэмт хэргийн төрөлд хамаарч болно. Мэргэжлийн нарийн хэллэгээр бус олон нийтийн нэршил ойлголтоор цахим гэмт хэрэгтэй тэмцэх асуудал Монголд “сайн” байгаа юу гэвэл, үгүй. Энд иргэдийн гомдол мэдээллийн мөрөөр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй олон зуун төрийн албан хаагчдыг хэлсэнгүй. Монгол төрийн бодлого, хүний нөөцийн хуваарилалт оновчгүй байгааг тодотгох гэсэн юм.

Энгийн жишээ дурдахад, . Тэд хуулийн дагуу өргөдөл гомдлоо дүүргийн цагдаагийн байгууллагад гаргадаг ч үр дүн нь мэдэгдэхгүй, замхраад өнгөрдөг тохиолдол олон. Гэтэл үүний цаана иргэдтэй “тулж” ажилладаг анхан шатны нэгж болох дүүрэгт техник технологиор мэргэшсэн тусгай алба байтугай ганц ширхэг байцаагч ч алга.

Хулгай, дээрэм, хүн амины хэрэг мөрдөж байгаа байцаагчид цахим гэмт хэрэгтэй тэмцээд бодит үр дүн гарах уу гэдэг эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, техник технологийн гүнд нэвтэрсэн өндөр мэдлэгтэй хакерчидтай тэмцэх мэргэшсэн алба хаагч дүүргийн цагдаад байхгүй. Сэтгэл, зүтгэл байгаад ч мэргэшил, мэдлэг байхгүй бол зэвсэггүйгээр дайнд орохтой адил бус уу. Ямар ч хэрэг мөрдөгчийн ур чадвараас хамаардаг нь зүйн хэрэг ч технологийн хөгжил, эрин зуунтай хөл нийлүүлэхээс аргагүй.

Монголын цагдаад үнэхээр цахим гэмт хэрэгтэй тэмцэх хүч байхгүй юу гэвэл арай өрөөсгөл болно. Гэвч гадаад, дотоодод мэргэшсэн хүмүүсээ төв аппарат руу татчихдаг нь ганц цагдаа ч биш төрийн бүх байгууллагын гажуудал. Дүүрэг, хороо гээд анхан шатны нэгж дээр хамаг л асуудал тулгарч, тэнд амьдрал жинхэнэ утгаараа буцалж байдаг. Асуудлын голыг олж, ажлыг нугалах чадвартай мэргэшсэн алба хаагчид өнөөдөр төв аппаратад ажиллаж байгаа нэрийдлээр бичиг цаас зөөж, хүсэлтийн хариу цохож сууна.

Тэдэнд чадвараа харуулах боломж ч олдохгүй байна. байгаа юм. Хэн нэгний данс руу мөнгө хийчихээд буцаагаад өгье, хандивын аян, онлайн худалдаа гэх зэргээр өнөөх л иргэдийг хохироосон үйлдэл давтагдаж байна. Хохирлыг мөнгөн дүнгээр тооцвол төсөөлшгүй тоо гарна.

Хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн цагдаа нар олны танил хүмүүсийн нэрийг барьж 166 хүнийг залилсан хэргийг илрүүлсэн. байна. Энэ мэтээр компьютерын дөнгүүр мэдлэгтэй дунд сургуулийн сурагчид нь хүртэл хакер хийж байхад дүүргийн цагдаагаа мэргэшүүлэх зайлшгүй шаардлага тулгарлаа.

Анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа цагдаа нар хакерчдаас давж төгс эзэмшиж байж л гэмт хэрэгтнийг олно шүү дээ. Цагдаа нарыг нэг бүрчлэн мэргэшүүлдэггүй юм гэхэд хэн, хаана ажиллавал үр дүнтэй байх вэ гэдэг хүний нөөц, хуваарилалтын бодлогодоо анзааргатай хандая. Иргэд ч гэсэн аз туршсан данс руу мөнгө шилжүүлж буцах хаяггүй болчихоод бага мөнгөөр хохироод өнгөрлөө гээд зөнд нь орхидог. Гэтэл цагдаад өргөдөл гаргахаас төвөгшөөсөн энэ үйлдэл гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж дахиад хэдэн зуун хүнийг хохироох эхлэл болж байна.

С.УЯНГА

2019.11.19 №230 (6197)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.