Азербайжаны бизнес төлөөлөгчид Монгол улсад айлчилж, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон тухай гадны хэвлэлд мэдээлжээ. Азербайжаны 20 том компанийн төлөөлөгчид Улаанбаатарт зочилж, бизнес төлөөлөгчдийн В2В уулзалтуудыг зохион байгуулна.
Уулзалтаар талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээс гадна Азербайжаны экспортын бараа бүтээгдэхүүнийг Монгол улсад импортлох талаар түлхүү хэлэлцэнэ гэжээ. Өнгөрсөн сард Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан улсад ажлын айлчлал хийж, хамтран ажиллахад таатай нөхцлийг бүрдүүлсэн.
Төв Азийн Азербайжан улс Монголоос гадна арваад улс руу бараа бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлэх баг бүрэлдэхүүнээ илгээжээ. Үүнд Герман, Афганистан, Пакистан, Катар, Унгар, Хятад, Орос, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмирт улсууд багтаж байна.
Монгол, Азербайжан улсууд Зөвлөлтийн бүрэлдэхүүн задарснаас хойш 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Зөвхөн улс хоорондын бус олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
Эх сурвалж: www.azernews.az