Калифорни мужийн Фрессо хотноо ням гарагийн оройн 18 цагийн үед хөл бөмбөгийн тоглолт үзэхээр цугласан хүмүүс рүү гал нээсэн хэрэг гарчээ.
Тухайн үед 10 хүн буудуулж гурван хүн газар дээрээ нас барсан бол нэг хүн түргэн тусламж авч байхдаа нас барсан хэмээн Фрессо хотын цагдаагийн дарга мэдээлжээ.
Одоогийн байдлаар үлдсэн зургаан хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал дээрдэж байгаа гэнэ.
Уг халдлага гарах үеэр байсан гэрч “Ахлах сургуулийн хөл бөмбөгийн тэмцээн болж байсан. Гэнэт нэгэн танихгүй хүн талбай дээр гарч ирэн шууд гал нээсэн” хэмээн ярьжээ.