СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-11-18

ШУУРХАЙ: ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр гишүүдийнхээ зарласан хуралдаанд ирсэнгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Уг шаардах хуудаст:

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын хууль бус үйлдлийн талаар гадаад дотоодын ХМХ-ээр сүүлийн үед мэдээлэл түгж байгаатай холбогдуулан ҮХЦ-ийн нийт гишүүдийн хуралдааныг нэн даруй зарлан хуралдуулах шаардлагатай байна.

ҮХЦ-ийн нэр бүхий зургаан гишүүн 2019-11-15-ны өдөр уг асуудлын талаар ярилцан ҮХЦ-ийн нийт гишүүдийн хуралдааныг 2019-11-18-ны өдрийн 16:00 цагаас хуралдуулахаар товлосон болно. 

Иймд таныг ҮХЦ-ийн нийт гишүүдийн хуралдаанд өөрийн биеэр оролцож үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхийг шаардаж байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн:

Ш.Цогтоо

Д.Солонго

Б.Буяндэлгэр

Ш.Солонго

Г.Туулхүү 

Ц.Нанзаддорж 

гэжээ.

Сурталчилгаа
  • 2019-11-18 18:40

    Цэцийн дарга хуралдаанд ирэхээс татгалзжээ

    Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн албанаас 18:35 цагт албан ёсоор дараах мэдээллийг өгөв: 

    Цэцийн гишүүдийн төлөөлөл Үндсэн хуулийн цэцийн дарга .

    Үндсэн хуулийн цэцийн дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, хуралдааныг 11 дүгээр сарын 22-ны өдөр хийхээр тушаал гаргасан  хэдий ч энэхүү хүсэлтийг хойшлуулшгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт хуралд оролцсон гишүүд санал нэгдсэн болно.

    Цэцийн нийт гишүүний хуралдааны товыг жич мэдээлнэ.

    2019-11-18 18:00

    ҮХЦ-ийн хуралдаан хойшилжээ

    ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр одоог хүртэл гишүүдийн зарласан хуралдаанд ирээгүй байна. Дөнгөж сая уг хуралдаан цуцлагджээ. Энэ талаар ҮХЦ-ийн Хэвлэл мэдээллийн төлөөлөгч Ж.Нэргүй "Өнөөдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн дарга Д.Одбаяраас тайлбар сонсох байсан ч ирээгүй тул хойшилсон. Мөн ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул өнөөдрийн хуралдаанаар мөн дараагийн цэцийн даргын асуудал яригдах байсан ч мөн хойшиллоо" гэлээ. Дараагийн хуралдааныг энэ сарын 22-ны өдрийн 11:00 цагт зарлах товтой байна.

    Дашрамд дурдахад Үндсэн хуулийн цэц 9 гишүүнтэй бөгөөд тэднийг УИХ-ын чуулганаар томилж чөлөөлдөг. Шинэ бүрэлдэхүүн батлагдангуут дараачийн даргыг тухайн 9 гишүүн дундаас сонгодог аж.

    2019-11-18 17:15

    ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр хуралдаанд ирээгүй байна

    ҮХЦ-ийн нийт гишүүдийн хуралдааныг 2019-11-18-ны өдрийн 16:00 цагаас хуралдуулахаар зургаан гишүүн шаардлага хүргүүлсэн билээ. Яг одоогийн байдлаар ҮХЦ-ийн байранд гишүүдийн талаас илүү нь цуглаад байгаа бөгөөд ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр ирээгүй байгаа аж. Гишүүд түүнийг хүлээж байна. 

  • 2019-11-18 17:15

    2019-11-18 18:40

    Цэцийн дарга хуралдаанд ирэхээс татгалзжээ

    Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн албанаас 18:35 цагт албан ёсоор дараах мэдээллийг өгөв: 

    Цэцийн гишүүдийн төлөөлөл Үндсэн хуулийн цэцийн дарга .

    Үндсэн хуулийн цэцийн дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, хуралдааныг 11 дүгээр сарын 22-ны өдөр хийхээр тушаал гаргасан  хэдий ч энэхүү хүсэлтийг хойшлуулшгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт хуралд оролцсон гишүүд санал нэгдсэн болно.

    Цэцийн нийт гишүүний хуралдааны товыг жич мэдээлнэ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.