Авто машины томоохон үйлдвэрлэгч Форд компани өнгөрөгч ням гарагт 100% цахилгаан Mustang Mach-E загварын машинаа танилцууллаа
Форд компанийн шинэ бүтээл Mustang Mach-E GT Performance загвар нь 459 морины хүчин чадалтай, 2 цахилгаан хөдөлгүүртэй хийгджээ. Уг хоёр хөдөлгүүр ард болон урд талд байрлах бөгөөд ердөө 3,5 секундэд 100км/ц-ын хурд авах хүчин чадалтай. ҮүгээрээPorsche 911 GTS-тэй энэ тэнцүү болж байгаа юм.
Ford Mustang Mach-E загвар нь бусдаас том товчлуур бүхий мэдрэгчтэй дэлгэцтэй мөн жолооны хүрдний ард байрлах нарийхан хянах самбартай.
Үнийн хувьд Mach-E загварын эхлэх үнэ 45,000$ бол Mach-E GT Performance Edition нь 60.000$ байгаа нь Теслагийн Model Y загвартай ижил үнэтэй аж.
Фордын цахилгаан машины татварын хувьд 7500$ байдаг бол Mach-E-ийн худалдаг авагч нар эхний жилдээ татварын зээлд хамрагдах боломжтой юм.
Mach-E загвар нь нэг цэцэглэлтээр туулах зам нь стандарт ба холын гэсэн 2 төрөлтэй байх ба стандарт нь 239 миль/ 385 км/, холын – 300 миль /482км/ байхаар тооцоолж байгаа юм.
Mach-E загвар дээр уламжлалт хаалганы бариулыг эвдсэн бөгөөд бүх хаалган дээр бариул байхгүй харин мэдрэгч байх юм.
Форд компани сүүлийн үед “Форд апп” аар төлбөр тооцоогоо хийх боломжтой томоохон сүлжээ бүхий цахилгаан машин цэнэглэх станц байгуулахаа зарласан. Энэ томоохон бүтээн байгуулалтын үр дүнд АНУ-д нийт 12.000 мянган цэнэглэх станц баригдах юм.
Mach-E загвар нь ихэр намраас Мексикт үйлдвэрлэгдэх бол GT Performance Edition нь 2021 оны хавраас үйлдвэрлэгдэж Европ болон АНУ-д Mach-E худалдаж авах хүсэлтэй хүмүүст 500 доллар аар хямдрах юм.