“ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ АЯН”-ы хүрээнд зохион байгуулах “ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ-ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” сэдэвт телевизийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зохион байгуулсан билээ
Уралдаанд ирсэн шилдэг бүтээлийг шалгаруулах ёслол өнөөдөр боллоо. Энэхүү уралдаанд нийт 10 гаруй бүтээл ирсэн бөгөөд шилдэг гурван бүтээлийг шалгаруулав.
Энэхүү уралдаан нь залуучуудад эерэг хандлага, иргэний ёс суртахууныг төлөвшүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийн орчин нөхцөлийг бүрдүүлж, нийслэлийн хөгжил, тохижилтод залуучуудын санаачилга, оролцоог дэмжих тогтолцоог бий болгох зорилготойгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хэвлэлийн хүрээлэн ТББ- тай хамтран зохион байгуулсан юм. “Эерэг өөрчлөлт-залуучуудын оролцоо” сэдэвт телевизийн бүтээлийн эзэд нийт 6 сая төгрөгийг гардан авав.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул
"Манай нийгэмд тулгамдсан асуудал байгаа. Асуудлыг эерэгээр, сөргөөр гаргах уу гэдгийг сэтгүүлчид шийддэг. Аль ч асуудалд гарц шийдэл хайсан сэтгэлгээг эерэг хандлага гэж хардаг. Иймд эерэг хандлагыг бүтээлдээ шингээсэн шилдэг бүтээлийг шалгаруулсан. Энэ арга хэмжээг дараа жил улам өргөжүүлэх болно" гэлээ.
Гуравдугаар байранд- OTV "Өөрсдөөсөө эхэлье" нэвтрүүлэг
Дэд байранд- MNB world "Generation" нэвтрүүлэг
Тэргүүн байранд- EagleTV "Бодит байдал" нэвтрүүлэг