СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Оюутолгойн асуудлыг Засгийн газраар дахин авч хэлэлцэх үүрэг өгсөн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

-УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Оюутолгойд хийсэн шалгалтын асуудлыг хэлэлцэж, хаалттай хуралджээ.  Оюутолгойг шалгах ажлын хэсгээс гаргасан санал зөвлөмжүүдийг биелүүлэх үүрэг даалгаварыг УИХ-аас Засгийн газарт өгсөн бөгөөд үүнйи дараа уг асуудлыг дахин авч үзэхээр тохирчээ. Энэ талаар бид уг ажлын хэсэгт байгаа зарим гишүүдээс тодрууллаа. Мөн Оюутолгойд бараа нийлүүлэх нэрээр хоосон контейнер зөөдөг гэх мэдээллийг ч тодрууллаа.-

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

"МАН-ын бүлгийн хурлаар Оюутолгой төслийн үйл ажиллагаатай холбогдуулж гарах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. 2018 оны гуравдугаар сард УИХ-ын даргын захирамжаар Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг томилсон. Өнгөрөгч тавдугаар сард уг ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулсан. Санал зөвлөмжтэй холбогдуулан УИХ-ын даргаас УИХ-ын тухайн дүгнэлт дээр тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг гаргасан. . Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх. Засгийн газраас баримтлах бодлого чиглэлийг тодорхой болгох. Хууль тогтоомжийг зөрчиж байгуулсан гэрээнүүдийг цэгцлэх гэх мэт зүйлс тусгагдсан. 

Агуулгаараа тогтоолын төсөл маань байгаа агуулгатай. 

Анх 2009 онд хийгдсэн гэрээ ёсоор Оюутолгойд төлсийн хугацаанд нийт 14 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд 118 тэрбумын борлуулалтын орлого авна. Тэндээс зардлаа хасаад Монголын тал 45 тэрбум долларын үр ашиг хүртэнэ гэж тооцож байсан.

34 хувиа өөрчилж, өөр байдлаар монголын тал хүртэх ашгаа нэмэгдүүлэх хувилбар ч яригдаж байна. Тухайлбал, бүтээгдэхүүн хуваах нөхцөл. Мөн Эдгээрийн аль нь байх хувилбарыг Засгийн газар дахин авч үзээд УИХ-д оруулж ирж танилцуулахыг үүрэг болгосон.

Ер нь Оютолгой төсөл цаашдаа багадаа 40-50 жил үргэлжилнэ. Энэ хугацаанд хоёр талд маргалдах, мэтгэлцэх асуудал бишгүй гарч ирнэ. Тэр бүхнээ хэлэлцээний ширээний ард, хөрөнгө оруулагч талтай харилцан ойлголцож байж шийдвэрлээд явах ёстой. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.