СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ч.Хүрэлбаатар: Хоёр жилийн өмнө батлагдсан хуульд хориг тавьж л байдаг...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмсэн хуулийн өөрчлөлт дээр Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавихаар зэхэж байгаа гэдгийг өнөөдөр ЕТГ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн билээ. Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулга авлаа

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

"2012-2016 онд Монгол Улс тухайн үеийн эдийн засгийн буруу алдаатай бодлогын улмаас гүнзгий хямралд орсон. Монгол Улс 2017 оны тавдугаар сард ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан. Үнэхээр эдийн засаг сөхөрсөн байсан. Хөтөлбөр хэрэгжүүлэхээс өмнө холбогдох хуулиудаа өөрчлөх шаардлага тавьсан. Би сая хамтарч хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн бичиг баримтыг  үзлээ. 111 хуудас материал байна лээ. 15 дугаар зүйл дээр нь НДШ-ийн талаар бичсэн байна. Энэ хориг бол Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр дээр тавьж буй хориг болно шүү дээ. Хөтөлбөр зогсох юм уу.

Хориг тавихыг хүсээд байгаа хүмүүст хандаж нэг зүйл хэлье. Эдийн засаг дампуураад зогссон байсан тэр үеэ эргэн санаач. Өндөр хүүтэй бондоор дарамтлуулж байсан үеэ санаач. Хөтөлбөрт хамрагдсанаас хойш Засгийн газар 7,7 их наяд төгрөгийн өр төлөөд явж байна. Энэ цаг үед энэ хориг тун зохимжгүй. 

НДШ-ийг 2 хувиар нэмэгдүүлсэн дээр хориг тавина гэж байна. Гэтэл энэ хууль 2017 оны дөрөвдүгээр сард буюу хоёр жил 7 сарын өмнө батлагдсан хууль. Тэр үед НДС алдагдалтай ажиллаж байсан. Одоо ч алдагдалтай байгаа л даа. Тэгэхээр хоригийг одоо тавих нь боломжгүй зүйл. Энэ бол хуулийн алдаа болно. ҮХЦ дээр л очдог байх даа" гэлээ. 

 - 2020 оны улсын төсвийн хууль дээр хэсэгчилж хориг тавина гэж байх шиг байна?

-Би дахин хэлье, энэ хууль 2017 онд батлагдсан хууль шүү дээ. 

-Хүнд байх үед валютын сантай тохироо хийсэн. Одоо харьцангуй эдийн засаг сайжирч байгаа учраас эргэж яриа хэлэлцээр хийж болох уу?

-Хүнд үед тохироо хийсэн. Одоо сайжирсан учраас ОУВС бидэнд хамаагүй гэж хэлж болохгүй. Хүнд үедээ туслаач дэмжээч гэж оччихоод гайгүй болохоороо хөөчихөж болохгүй. ОУВС-ийн хөтөлбөрийг дагаад улс орнуудын дэмжлэг дагаад ороод ирчихсэн. Япон, Солонгос, Дэлхийн банк, БНХАУ гээд. Дэлхийн бусад орнууд руу "салаавч" өгөх шаардлага байхгүй.

Хүссэн хүсээгүй бид энэ шинэчлэлийг хийх ёстой учраас эрт хиймээр байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон хариуцсан салбарын хүмүүс хурдан энэ реформын шинэчлэлээ оруулж ирээч гэсэн хүсэлтүүд тавьж байгаа. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.