СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-11-18

Г.Нэргүй: Гурван өдөрт 89 иргэн угаартаж эмнэлэгт хандсан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй

"Арваннэгдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд . Аравдугаар сарын 2-ноос 18-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын дуудлагаар 415 өрхийн 991 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ өгч, 45 хүн эмчлүүлж байна. Дуудлагын ихэнх шалтгаан нь галлагаа, пийшин зуухны аюулгүй байдалтай холбоотой байна. Сүүлийн өдрүүдэд угаарын хийн хордлогын дуудлагын тоо багасч байна" гэлээ.

Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн

". Энэ сард 47 дуудлагаар түүхий нүүрс түлж байгаа илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу иргэн, аж ахуйн нэгжүүдэд 13 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ноогдуулж, 86.6 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн арга хэмжээ авч ажиллалаа” хэмээв.

Цагдаагийн байгууллагаас түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих чиглэлээр Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 36 өндөрлөг цэгүүдээс  хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн байдлаар PM10 буюу том ширхэгт тоосонцорын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байгаа аж.

Харин PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос 1.3 дахин бага илэрсэн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр  мэдээллээ.

Гэвч хүхрийн давхар исэл 2 дахин өндөр байна. Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын чанарын индекс 1-2 дахин багассан ч . Толгой эргэх, зүрх судасны өвчинд өртөмтгий болох эрсдэлтэй гэдгийг албаны хүн дурдав. 

талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дурдлаа. Арваннэгдүгээр сардаа багтаан өрхүүдэд угаар мэдрэгчийг сууриулах гэнэ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.