Ерөнхийлөгч Х.Баттулга нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд хориг тавихаар бэлдэж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэллээ
ЕТГ-ын дарга З.Энхболд
"УИХ-аас Улсын нэгдсэн төсөв Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирээгүй байна. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэл дээр нэмэгдэх хоёр хувь дээр хориг тавина. 25 хувь болох шимтгэлийг 23 хувь дээр нь зогсоох талаар хориг тавихаар бэлтгэж байна" гэлээ.
Ингэснээр 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс нэмэгдэхээр болоод буй хоёр хувь дээр хориг тавих аж.
Дашрамд дурдахад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хуулийн хугацаандаа баталсан. Батлагдсан төсөвт нийт 12.9 их наяд төгрөгийн орлого олохоор төсөвлөгдсөн бөгөөд үүний 10 их наядыг нь татвараас бүрдүүлэх бол 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргана гэж үзэж байгаа. Үүнээс тэтгэвэр тэтгэмжид 4.2 их наяд буюу хамгийн их, дараа нь 3.7 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулах аж.
Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш есөн удаа хориг тавьсан ч УИХ аль алингийг нь хүлээж аваагүй билээ.