СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-11-18

Үндсэн хуулийн эхийг үдээс хойш Ерөнхийлөгчид гардуулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталсанаас хойш хоёр дахь удаагийн томоохон өөрчлөлтийг энэ удаагийн парламент хийсэн билээ. 

2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нийт 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулсан. Ингэхдээ 7 заалтыг нэмж, 2 заалтыг хасч, 24 заалтыг өөрчлөн найруулж, 28,5 хувьд нь өөрчлөлт оруулсан аж.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр УИХ-ын 62 гишүүнээс гадна, УИХ дахь улс төрийн намууд, Ерөнхийлөгчийн тамгын газар, хөндлөнгийн хуульч, судлаачдаас бүрдсэн баг ажилласан. 

Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталсан билээ.

Тэгвэл шинээр өөрчлөлт орсон Үндсэн хуулийн эхийг  өнөөдөр /2019-11-18/ Ерөнхийлөгчид гардуулах өгөх арга хэмжээ 16:00 цагаас төрийн ордонд болох аж. Уг арга хэмжээг LIVETV.MN шууд дамжуулан хүргэнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.