СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-11-18

З.Энхболд: Улс тунхагласны баяр биш Бүгд найрамдах засаглалд шилжсэн өдөр гэж ярь

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд "Бидний ярьж заншсан арваннэгдүгээр сарын 27-ны өдөр бол Улс тунхагласны баярын өдөр биш юм. Бүгдээрээ буруу ярьж байна. Анх удаа Үндсэн хууль баталж, хаант засаглалаас Бүгд найрамдах улсын хэлбэрт орсны баярын өдөр болохоос Монгол Улс 2220 жилийн түүхтэй улс. Буруу ойлголтоо засах бас нэг боломж бол ойгоо тэмдэглэх өдөр юм.

Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр 1911-12-29 өдөр мөн амралтын өдөр байдаг. Тэр бол бидэнд хамгийн ойр өдөр. Хаант засгаас Бүгд найрамдах засагт шилжсэн өдөр Чингис хааны мэндэлсэн өдөр хоёр дараалан таарч байгаа учраас бөхийн барилдаанаа цуг хийнэ" гэлээ.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.