Арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, 27-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдөр тохиох тул бүх нийтийн амралтын өдөр таарч буй
УИХ-аас баталсан "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд "Улс тунхагласны баяр", "Чингис хааны мэндэлсэн өдөр"-үүдийг нийтээр тэмдэглэх баярын өдөр хэмээн заасан.
Уг хуулийн 4.1.8-д зааснаар Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 гэж тооцно хэмээн заасан. Энэ нь аргын тооллоор тооцоход тогтсон өдөр гэж байхгүй, тухайн жилд арваннэгдүгээр сарын сүүлийн аль нэг өдөр таардаг.
Харин уг хуулийн 4.1.9-д зааснаар Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг аргын тооллын 11 дүгээр сарын 26 хэмээн тодорхой заажээ.
Бүх нийтээр амрах дээрх өдрүүд нь мягмар, лхагва гарагт таарч буй юм.
Дашрамд дурдахад бүх нийтээр амрах тэмдэглэлт өдрүүд 2019 онд 14 өдөр тохиожээ.