Төрийн албаны ерөнхий шалгалт өнгөрсөн бямба гарагт улс орон даяар зэрэг эхэлсэн. Уг шалгалтад оролцохоор улс орон даяар 8894 иргэн бүртгүүлсэн бөгөөд зөвхөн нийслэлд л гэхэд 3000 гаруй хүн бүртгүүлж, оролцож байна. Төрийн албаны шалгалтын эхний шат буюу Ерөнхий мэдлэгийн шалгалт амралтын өдрүүдэд явагдаж дууссан бөгөөд эхний шатанд тэнцсэн иргэд Монгол хэл, бичгийн чадварын шалгалтад хамрагдах юм. Монгол хэл, бичгийн шалгалтад оролцох иргэдийн шалгалтын хуваарь өнөөдөр 16.00 цагаас Төрийн албаны зөвлөлийн албан ёсны хуудаст тавигдах юм байна.