БНСУ-ын “Кореан Айр” авиа компанийн онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ цэцийн нийт гишүүдэд гаргажээ. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн албанаас тодруулахад “Үнэн” хэмээн хариуллаа. Цэцийн дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан учраас өнөөдөр хийхээр товлоод байсан хэвлэлийн бага хурлаа цуцалсан гэв. Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг энэ сарын 22-ны өдрийн 11.00 цагаас Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна.