СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Анхаар: 10 аймагт цасан шуурга шуурч байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Өнөөдөр оройн 17:00 цагийн байдлаар Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Дундговь аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга, шуурч зам даваа халтиргаа гулгаа үүссэн байна.  . Одоогоор хаагдсан зам даваа байхгүй байна.

Өнөө шөнө:  Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хойд хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын өмнөд, Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, .

2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 11 дүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
 Энэ сарын 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 19, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. Салхи 17-нд говь, тал хээрийн нутгаар, 18-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, Алтай,Хангайн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.