СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-11-16

Дуучин Д.Болд 41 нас хүрлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд өнөөдөр 41 нас хүрч байна. Тэрбээр 1978 оны энэ өдөр хорвоод мэндэлжээ.

Дуучин маань өөрийнхөө фэйсбүүк хуудсандаа❤️ /Аав минь зураг дарсан миний хамгийн хайртай зураг/” хэмээн нийтэлсэн байна.

Дуучин Д.Болд жил бүрийн төрсөн өдрөө гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлдэг бол энэ удаад Тэрэлжид төрсөн өдрөө тэмдэглэх гэнэ.

Тэрбээр Монголын рок, попын урлагт өөрийн гэсэн орон зайг хэдийнээ үүсгэж чадсан бөгөөд “Хайрын хүч”, “440Hz”, “Амьдралын гол дүр”,”Only one”, “BOLD” гээд бие даасан 12 цомгийн эзэн юм. Дуучин Д.Болд өнгөрсөн оны есдүгээр сард тав дахь бие даасан “12 ертөнц” тоглолтоо хийсэн бөгөөд европын болон АНУ-д суугаа монголчууддаа тоглолтоо хүргэсэн билээ.

Авьяаслаг дуучнаас чадварлаг продюсер тэрбээр 

2010 оноос эхлэн “Монгол поп” урсгалыг нэвтрүүлж Монголын үндэсний хөгжмийн урлагт цоо шинэ өнгө төрх, урсгалыг бий болгож чадсан дуучин Д.Болдод мянга мянган фенүүдийнх нь өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэе.

 Дуучин Д.Болдын хамгийн сүүлд гаргасан уран бүтээлийг хүргэж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.