Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг анх 2011 оны есдүгээр сарын 24-ны өдөр “АСАН” анагаах ухааны төвтэй хамтран анхны элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байсан бол өнөөдрийн байдлаар 87 дахь мэс заслаа бие даан амжилттай хийгээд байна.
Өнгөрсөн сарын 18-нд амьгүй донороос нэг хүнд элэг, хоёр хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн билээ. Улсын нэгдүгээр төв эмнэлэг энэ ондоо нийтдээ 24 хүнд элэг шилжүүлэх суулгах хагалгааг хийхээр төлөвлөсөн аж.