“ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ АЯН”-ы хүрээнд зохион байгуулах “ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ-ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” сэдэвт телевизийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зохион байгуулсан билээ.
Уралдаанд ирсэн шилдэг бүтээлийг шалгаруулах ёслол энэ сарын 18-ны 14:00 цагт Хөвсгөл зочид буудалд болохоор болжээ.
Энэхүү уралдаан нь залуучуудад эерэг хандлага, иргэний ёс суртахууныг төлөвшүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийн орчин нөхцөлийг бүрдүүлж, нийслэлийн хөгжил, тохижилтод залуучуудын санаачилга, оролцоог дэмжих тогтолцоог бий болгох зорилготойгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хэвлэлийн хүрээлэн ТББ- тай хамтран зохион байгуулсан юм. “Эерэг өөрчлөлт-залуучуудын оролцоо” сэдэвт телевизийн бүтээлийн эзэд нийт 6 сая төгрөгийг гардан авах аж.