Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
Өнөө шөнө Увсын өмнөд, Завханы нутаг, маргааш өдөр Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн нутаг, Архангайн зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Хэнтийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурч, салхи шөнөдөө Ховд, Говь-алтайн хойд хэсгээр, өдөртөө Дундговь, Өмнөговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр төвийн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.
Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 10-12 градус, өдөртөө хүйтэрч 6-8 градус хүйтэн байна.
Ирэх өдрүүдэд: