БНХАУ-ын Шанси мужид байдаг Жианчунгоу хогийн цэг бол улсдаа хамгийн том нь юм. Уг хогийн цэг 100 ширхэг хөлбөмбөгийн талбайг нийлүүлсэнтэй тэнцэх ба хоногт 2,500 тн хог хаягдал хүлээж авах хүчин чадалтайгаар баригджээ.
Гэвч өдөр бүр энэ газарт 10,000 тн хог хаясаар хогийн цэг тооцоолж байсан хугацаанаасаа 25 жилийн өмнө дүүрсэн байна. 1,4 тэрбум иргэн амьдардаг БНХАУ нь дэлхийн хамгийн том хог үүсгэгч, бохирдуулагч орон.
Жианчунго хогийн цэг Шиан хотод 1994 онд баригджээ. Энэ газрыг 2044 он хүртэл хогийн үндсэн цэг болгон ашиглахаар төлөвлөсөн юм. 150 метр гүнзгий, 700,000 кв метр талбайг эзэлж 34 сая куб метр хог цуглуулах багтаамжтай байна.
2017 онд Хятад 215 сая тн ахуйн хог хаягдал ялгаруулсан нь 10 жилийн өмнө жилд 152 сая тн хог ялгаруулж байснаас нэмэгджээ.
Эх сурвалж: www.bbc.com