Сан Францискод байдаг Куантстамп хамгаалалтын компанийн гүйцэтгэх захирал Ричард Ма эхнэртээ 9,500 ам.доллараар даашинз худалдаж авчээ. Дээд зэрэглэлийн тансаг брэндийн даашинзтай харьцуулахад ч үнэтэй санагдах боловч үнэн хэрэгтээ уг даашинз бодитоор оршин тогтнож гарт баригдахгүй. Ядаж та бодитоор өмсөөд толинд гоодох ч аргагүй аж.
Энэ бол Фабрикант загварын ордны гаргасан дижитал даашинз юм. Ричардын эхнэр Мэри Рен уг даашинзыг зөвхөн зурган дээрээ өмсөнө. Өөрөөр хэлбэл зурган дээр тааруулж өмсөх боломжтой учир цахим орчинд, олон нийтийн цахим сүлжээнд л гангарах юм байна.
Ричард Магийн хэлснээр зөвхөн зурган дээр гангарахад хэт үнэтэй даашинз боловч нөгөө талаар энэ бол хөрөнгө оруулалт ажээ. Хос тэр бүр үнэтэй хувцас худалдаж аваад байдаггүй ч уг даашинзыг илүү урт удаан хугацаанд хадгалах боломжтой үнэ цэнэтэй зүйл гэж бодсон байна. Ойрын 10 жилд хүн бүр дижитал хувцаслалтаар гангарах болно хэмээн Ма ярьжээ.
Хатагтай Рен уг даашинзтай зургаа хувийн Facebook хуудсандаа болон Wechat сүлжээнд байрлуулсан байна.
Тэдний зөв ч байж болох. Учир нь Скандиновын Carlings нэртэй дижитал компани цахим орчинд үйлдвэрлэл эрхлээд эхэлжээ. Тус компани 11 ам.доллараас эхлүүлээд төрөл бүрийн хэв маяг, өнгө загвартай гудамжны дижитал хувцас, хэрэглэлийг санал болгосон байна.
Carlings өнгөрсөн жил гудамжны дижитал коллекц гаргасан нь амжилттай зарагдаж дууссан тул энэ оны сүүлээр дахин нэг багцаа задлахаар бэлдэж байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com