IPhone, Samsung гар утсууд дэлхийн тэргүүн эгнээнд бичигдэхээс өмнө Motorola Razr бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай гар утас байлаа. Хэрэв та санаж байгаа бол уян нугастай, метал товчлууртай, нимгэн хавтгай хэлбэртэй.
Технологийн эрин үед Motorola цоо шинэхэн Razr цувралын гар утсаа үйлдвэрлэжээ. Razr брэндийг зарсан байсан боловч 2011 онд эргүүлэн худалдаж авч супер нимгэн ухаалаг гар утсуудыг үйлдвэрлэж Apple, Samsung-ын дараа орох харилцаа холбооны шилдэг хэрэгслийг бүтээхээр ажилласан юм.
Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд төдийлөн амжилт гаргаагүй ч энэ удаад нугасыг уян дэлгэцээр сольж, ухаалаг шийдлийг харуулсан байна. Харагдах байдал нь ч донжтой. Дэлхийн шилдэг үйлдвэрлэгчид одоог хүртэл бүрэн шийдэж чадахгүй байгаа нугардаг уян дэлгэцийг Motorola Razr хөнгөхөн шийдэж чаджээ.
Орчин үеийн нугардаг уян дэлгэцтэй ухаалаг гар утсууд хэрэглэгчдэд кино, бичлэг үзэхэд таатай байх үүднээс пад, таблет шиг том дэлгэцийг санал болгосон. Харин Motorola 6,2 инч дэлгэцийг буюу арай жижиг хэмжээг илүүд үзжээ. Тиймээс хаа ч халааслаад явахад боломжийн юм байна.
Motorola Razr тийм ч хямд биш. Apple-ын сүүлд гаргасан iPhone 11 гар утаснаас ч үнэтэй буюу 1,500 ам.доллараар зарагдах юм байна. Гэхдээ үнэндээ нийцсэн чанар, шинэ технологийг санал болгож байгаа ажээ.
Эх сурвалж: www.cnn.com