СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: С.Эрдэнэ: Үндсэн хууль бол аль нэг намын улс төрийн хөзөр биш

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх чуулганы хуралдааныг УИХ дахь АН-ын зөвлөл эсэргүүцэн  орхиж гарсан. Тэд энэ удаагийн өөрчөлтөөс өлгөөд авах нэг ч олигтой заалт орсонгүй гэж тэд үзэж байна.

 

АН-ын дарга С.Эрдэнэ:

-Олонхийг бүрдүүлсэн МАН эрхийнхээ хүрээнд үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа. Гэхдээ Монгол улсын нийгэм эдийн засаг, улс төр, бизнесийн бүх харилцааг зохицуулдаг хамгийн дээд бичиг баримт. Хэн дуртай нь ч хүрээд байдаг зүйл биш.

Гэтэл Ингэж хууль зөрчин байж хийсэн нэмэлт, өөрчлөлт нь ард түмний амьдрал, улс орны хөгжил, эдийн засгийг сайжруулахад ямар нөлөө үр нөлөө үзүүлэх юм бэ. Юу ч алга.

Гэрэлтэй, гэгээтэй гэж бодож байсан ганц, нэг заалтууд нь хасагдсан.  

2000 онд өнөөгийн МАН мөн л олонхиороо хүч түрж Үндсэн хуульд халдсан. Бидний ярьдаг дордуулсан долоон өөрчлөлтийг оруулсан. Одоо болтол засч, янзлаагүй явж байна. Энэ өөрчлөлтөөр ч мөн л адилхан долоон өөрчлөлтөө засч, янзалсангүй.

Нийгэм, эдийн засагт үр нөлөөгөө өгч болох маш олон өөрчлөлтүүд хүлээгдэж байсан. Сая гаруй хүн амтай нийслэл хот маань аймгийн статустай байх жишээтэй. 300 мянган хүн амтай дүүрэг сумын статустай байна... Эрхзүйн хувьд зохицуулалт хийх маш олон өөрчлөлт хийх заалт байсан. Харамсалтай нь яригдсангүй.

Эрх баригч МАН 2016 онд дэвшүүлсэн амлалтаа нэгийг нь ч биелүүлээгүй. Тиймээс ядаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан болж харагдах л гэж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.