СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Fact check: Оросын нэгэн даргын гэрээс олдсон хоёр тонн мөнгөн дэвсгэртийн тухайд

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

ОХУ-ын Дотоод хэргийн яамны Удирдах газрын Москваг хариуцсан хүний нөөцийн газрын дарга Егор Пановынд нэгжлэг хийхэд хоёр тонн мөнгөн дэвсгэрт илэрсэн гэх мэдээнд dp.ru сайтын сэтгүүлч fact check хийжээ. 

Интернетээр цацагдсан энэ мэдээнд уншигчдын дийлэнх нь шууд итгэжээ. Гэтэл энэ хуурамч мэдээ аль 2018 оны хавраас интернетээр хэсүүчлэн хэд хэдэн удаа худал болох нь тогтоогдон зарлагдсан байна. Гэвч өчигдөр буюу 2019 оны 11 сарын 14-нд дахин дэгдсэн нь цаанаа ямар санаа агуулж байгааг таахад бэрх байгаа аж. Магадгүй ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины саяхан мэдэгдсэн "11 тэрбум рубль хулгайлж, шамшигдуулсан" гэдэгтэй холбоотой ч байж мэдэх юм. 

 Энэ удаа тус “мэдээ” Москвагийн Прокурорын газрын ажилтны гадаад активыг шалгаж буй Авлигатай тэмцэх сангийн ээлжит үйл ажиллагаатай бараг нэг дор дахин хөвж гарч ирснээрээ анхаарал татаж байна. 

“Бохир” мөнгийг тоолоход шинэлэг инновацтай ханджээ. Хэдэн сая рубль байгаа нь бүү мэд, хоёр тонн мөнгө гэж хэлэх нь үнэхээр хүчтэй сонсогдож байгаа биз?  

Гэснээс, Венесуэльд санхүүгийн хямралын ид үед дэлгүүрт мөнгийг жинлэж тооцоо хийдэг байжээ. Тэр үед Венесуэлийн мөнгөн тэмдэгт боливарын үнэгүйдэл хэрээс хэтэрч худалдагчид олон зузаан багц мөнгө тоолох хүч ч, цаг ч, хүсэл ч үгүй болсон учраас тэр. Иймд оросууд олон улсын туршлагыг бүтээлчээр авч хэрэгжүүлсэн нь энэ аж. 

Түүнчлэн, авилгачид бэлэн мөнгөнд л ихэд татагддаг. (Гэхдээ мөнгөн тэмдэгтээр дүүрэн цүнхнүүдийн дүрс бичлэг бодит хэдий ч Егор Пановт хамаагүй) Тэд өөр яах ч билээ? Хууль бусаар олсон мөнгийг банкинд хадгалуулах нь айдастай. Гадаад руу нууц ёроолтой чемоданд хийж гаргах дэндүү их хөөцөлдлөгөөтэй. Ийм учраас л тэд бэлэн мөнгийг ийн овоолон хадгалахад хүрдэг байна. Тэд нарт олон зуун ам.метр талбайтай орон сууцны байрууд ямар хэрэгтэй нь үүнээс ойлгомжтой болно.

Эцэст нь нэг зүйл. Хэд хоногийн өмнө Владимир Путин "Восточный сансрын буудлыг барих явцад олон зуун сая рубль хулгайлж шамшигдуулсан"-ыг шүүмжилсэн. Хожим тэрхүү алдагдлын хэмжээг тооцоход 11 тэрбум рубль гэсэн тоо гарсан билээ.

Таван мянгын рублийн дэвсгэрт 1.02 граммын жинтэй. Тэгвэл “сансрын” энэ 11 тэрбумыг килограммд шилжүүлбэл 2244 болох нь. Өөрөөр хэлбэл... хоёр тонноос бага зэрэг их. Энэ тэгээд зүгээр тохиолдол уу? хэмээн уг нийтлэлд бичжээ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.